Сүлжээний холболтын оношлогооны үр дүн нь Тэнцсэн гэж гарсан боловч, принтер холбогдож чадахгүй байна

Принтер болон хандалтын цэг (утасгүй LAN рүүтэр) нь амжилттай холбогдсон боловч принтер нь компьютерт (утасгүй LAN рүүтэр)-ээр холбогдох боломжгүй байна. Дараах шийдлүүдийг дарааллаар нь туршиж үзээрэй.
Хандалтын цэг (утасгүй LAN рүүтэр) дээрх нууцлал тусгаарлагч функцыг шалга
Энэ нь хөдөлгөөнт утасгүй LAN рүүтэрүүдийн хувьд түгээмэл асуудал юм. Төхөөрөмж хоородын харилцааг таслах нууцлал тусгаарлагч функц нь (утасгүй LAN рүүтэр) дээр идэвхижсэн байна. Энэ нь рүүтэрээр дамжих төхөөрөмж хоорондын харилцааг таслах аюулгүй байдлын үйлдэл юм. Идэвхжсэн тохиолдолд принтер болон компьютерын харилцаа нь таслагдсан учраас, хоорондоо холбогдох боломжгүй. Хандалтын цэг дээрх нууцлал тусгаарлагч функцыг идэвхигүй болгож, сүлжээг дахин тохируул. Тохируулах аргын талаар дэлгэрэнгүйг хандалтын цэгийнхээ гарын авлагаас лавлаарай. Үйлдвэрлэгчээс хамааран нууцлал тусгаарлагч функц нь өөр нэртэй байж магадгүй.
Принтер болон компьютерын SSID-г шалга
Зарим хандалтын цэг нь олон SSID-тай байж болно. Зарим нь SSID-г харгалзах утасгүй стандарт (IEEE802.11a болон IEEE802.11g) руу хуваах боломжтой. Ижил хандалтын цэг (утасгүй LAN рүүтэр) байсан ч, принтер болон компьютер нь өөр SSID ашиглах тул, хоорондоо харилцах боломжгүй байж магадгүй. Компьютерын SSID-г принтерийнхтэй тааруул. Та компьютерын SSID-г Wi-Fi холболтын цэс дээрээс шалгаж болно. Хэвлэсэн оношлогооны тайлан дээр принтерийн SSID байгаа. SSID таармагц, сүлжээг дахин тохируул.